2015-01-23
10,11- р ангийн сурагчдад

Эс дэхь амьдралын чухал химийн элементүүд, тэдгээрийн үүрэг:

Элемент, түүний тэмдэг

Эс болон амьд биед ямар ач холбогдолтой

Устөрөгч          Н

Ус болон шим нэгдлийн найрлаганд ордог.

Бор                   В

Зарим ургамалд зайлшгүй чухал.

Нүүрстөрөгч    С

Шим нэгдлийн бүрдэлд ордог.

Азот                  N

Уураг, нуклейн хүчлийн бүрэлдэхүүнд

Хүчилтөрөгч   О

Ус, шим нэгдлийн бүрдэлд

Фтор                  F

Шүдний пааланд ордог.

Натри              Na

Эсийн гадаргуу дахь эерэг ион

Магни             Mg

Хлорофиллийн бүтцэнд оролцдог. Олонхи ферментийн үйлчилгээг идэвхжүүлдэг.

Фосфор           Р

Яс, нуклейн хүчлийн бүрдэлд ордог.

Хүхэр             S

Уураг, бусад шим бодист ордог.

Хлор             Cl

Амьтны бие дэхь зонхилох сөрөг ион

 Кали             К

Эсийн доторхи зонхилох эерэг ион

Кальци          Са

Яс, шүдний гол бүрэлдэхүүн. Булчингийн ширхэг агших, сунах, ферментийг идэвхжүүлдэг.

Марганец     Mn

Амьд биед өчүүхэн төдий чухал

 Төмөр           Fe

Гемоглобины бүтцэнд, мөн шим нэгдэлд орно.

Кобальт        Со

Витамины найрлаганд ордог.

Зэс                Cu

Амьд биед чухал, ферментийн найрлаганд

Цайр              Zn

Амьд биеийн чухал, зарим фермент, инсулины найрлаганд олдсон.

Иод                 I

Бамбай булчирхайн шүүрэлд оролцоно.

 

Дасгал ажил

1. Эсэд агуулагдаж байгаа химийн бодисыг юу гэж ангилах вэ?

2. Шим ба шим бус бодист ямар бодисууд хамаарах вэ?

3. Шим бус бодисыг юу гэж ангилах вэ?

4. Шим бус бодист хамаарах элементүүдийг нэрлэ

 

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax